Categories
мэдээ нийгэм

Авто тээврээр зорчигчдын тоо 55.5 хувиар багасчээ

Авто тээврээр энэ оны эхний хагас жилд 12.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 27 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 4 (47.5 хувь) сая тонноор нэмэгдэж, зорчигчид 33.7 (55.5 хувь) сая хүнээр багасчээ.

Ачаа тээврийн өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 3.9 сая тонн буюу 54.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 33.1 (59.9 хувь) сая хүнээр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлынхаас 7 (72.3 хувь) сая тонн, зорчигчид 12.6 (63.8 хувь) сая хүнээр багассан байна.

Авто тээврийн салбарын орлого 2021 оны эхний хагас жилд 210.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25.4 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого өссөн нь нөлөөлжээ. Харин авто тээврийн орлого энэ оны 2 дугаар улиралд 80.5 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 49.3 (38 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *