Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайнаас эмчийн үзлэгт хамрагдах боломжтой болжээ

Хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ телемедицин үйлчилгээ буюу зайнаас эмчийн үзлэгт хамрагдах боломж бүрджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Leaders Advancing Democracy – LEAD Mongolia US20 хөтөлбөрийн “Ил тод байдлыг сайжруулах, авлигыг бууруулах” бодлогын багтай хамтран хэрэгжүүлж буй “Бидэнд Ойр”-хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.

Төслийн хүрээнд хөдөө орон нутаг алслагдсан сум дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв рүү eclinic.mn платформоор дамжуулан телемедицин буюу зайнаас эмчийн үзлэгт орох юм. Телемедицин үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлэгт бус гэртээ, эмчилгээнд бус хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх боломжтой болохоос гадна яаралтай эмчийн үзлэгийг цаг алдалгүй Монгол Улсын хаанаас ч авах боломж бүрдэх юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт нийт 11 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг телемедицин үйлчилгээнд амжилттай хамрууллаа. Мөн Баян-өлгий аймагт зайнаас эмчийн үзлэгт хамруулах тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *