Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам таван өдөрт 145 км гүйгээд байна

Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж буй.

Тэрбээр өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар тав дахь өдрөө нийт 145 км замыг гүйж туулаад байгааг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 км-ыг туулаад байсан юм.

Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *