Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж, зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Уг бичлэг нь 2019 оны хоёрдугаар сарын 25-нд гарсан хэрэг бөгөөд бичлэг цацагдсаны дараа буюу 2021 оны долдугаар сарын 21-нд тухайн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнчлэн уг хэргийг шалгаж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тухайн үед цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн III хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах цэнгээний газраас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Тухайн хэргийн талаар нэмж, шалгаж тодруулахад дуудлагаар очсон алба хаагчийг нэг иргэн нь сандлаар цохисон. Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Тухайн хоёр иргэний гэр бүл энэхүү бичлэгийн олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон” гэв.