Categories
мэдээ нийгэм

Хагас жилд 14609 хүн согтуугаар автомашин жолооджээ

Гудамж замын хяналт шалгалтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илэрчээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 хүнийг илрүүлж, хариуцлага тооцсон байна. Үүнээс нийслэлд 63555, орон нутагт 8254 зөрчил илэрчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтуурсан үедээ явганаар хөдөлгөөнд оролцсон 51 хүн гэмтэж бэртжээ.

Жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *