Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Монголын жүдо бөхийн баг тамирчид ОХУОХ-ны багт ялагдаж, Германы багтай барилдахаар боллоо

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн наймд ОХУ-ын олимпийн хорооны багтай таарч, 4:2 харьцаатай Монголын баг ялагдлаа. Ингэснээр дараагийн шатанд Германы багтай барилдахаар боллоо.

Тодруулбал

  • Эмэгтэй -57 килограммын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Дариа Мезецкаиад ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Муса Могушковыг яллаа
  • Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Мадина Таймазовад ялагдлаа
  • Эрэгтэй +90 килограммын жинд Саид Моллай Михайл Иголниковыг яллаа
  • Эмэгтэй +70 килограммын жинд О.Мөнхцэцэг Александра Бабинцевад ялагдлаа
  • Эрэгтэй -90 килограммын жинд Ө.Дүүрэнбаяр Тамерлан Башаевт ялагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *