“Токио-2020” олимпийн наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Унгарын тамирчин К.Милак түрүүлж, олимпийн аварга болсон.
Түүнийг эл төрөлд олимп, дэлхийн дээд амжилт шинэчилнэ гэж таамагласан хүн олон. Милак түрүүлэхдээ олимпын дээд амжилт шинэчилсэн ч дэлхийн рекордыг ахиулах зорилгодоо хараахан хүрч чадаагүй.
Үүний шалтааныг Милак хэрхэн тайлбарласан нь олны анхаарлыг их татаж байна. Токиогийн олимпийн аварга болсон тэрбээр дэлхийн дээд амжилт шинэчилж чадаагүйдээ шортоо буруутгажээ.
Учир нь уралдахынх нь өмнө түүний шорт урагдсан аж. Энэ нь түүний амжилтад, сэтгэл зүйд нөлөөлсөн гэж Милак үзэж байгаа гэнэ.