Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олимпийн нээлтийн үеэр төрийн далбааг барьж зогссон Г.Ганхүү тайлбар хийв

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу долдугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпийн наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа камерын дуранд олон удаа харагдсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай иргэд нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Тэгвэл төрийн далбааг “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү барьж зогсжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Өглөө босоод ирсэн чинь цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдсөн гэх хэрэгт унасан байна .

Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай. Бүх улсын хөгжөөн дэмжигчид тэгдэг байх.

Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг. Хүмүүс маш ихээр сонирхдог. Хаанаас ирсэн бэ, зургаа хамт авахуулъя гэдэг. Өчигдөр яг л тийм зүйл болсон. Хэн ч бид нарыг хөөж туугаагүй. Хэн ч тэнд орилж хашхираагүй. Хэн ч цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдөөгүй.

Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн. Ахиж гаргахгүй” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *