“Токио-2020” олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа.
Монгол Улс олимпийн наадамд анх удаа өрсөлдөж буй төрлүүдийн нэг нь ширээний теннис. Энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид бол Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.
Б.Болор-Эрдэнэ олимпийн эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийн хожлоо. Ингэснээр монгол теннисчин олимпийн анхны тоглолтоо хийгээд хожиж байгаа нь. Үүний сацуу Б.Болор-Эрдэнийн хожил Монголын багийн анхны ялалт. Монголын багийн хамгийн залуу тамирчин тэрбээр энэ жил 18 настай.