Өнөөдөр хоёр аймгийн нутагт газар хөдлөлт болсон байна.
Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Мөн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн.
Газар хөдлөлтийн мэдрэгдэл:
Балл |
Тайлбар |
Магнитуд |
Тайлбар |
---|---|---|---|
I |
Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ. |
2.5 |
Зөвхөн багажид бичигдэнэ |
II |
Маш тайван орчинд хүмүүс анзаарна |
||
III |
Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ |
3.5 |
Мэдэгдэм сул газар хөдлөлт |
IV |
Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино |
||
V |
Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ. |
||
VI |
Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ. |
4.5 |
Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт |
VII |
Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана. |