Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь “Сүүн Залаа” бяслагийн үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнүүд гарч эхлээд байна.
Сарлагийн сүү үнэхээр давуу талтайг тэр тусмаа Тариат нутгийн сарлагийн сүүний чанар сайн байгаа аж. Эрлийз, монгол үнээний 700 литр сүүнээс гаргаж авдаг бяслагийг сарлагийн 400 литр сүүнээс гаргаж авч байна.
Бөөрөлжүүт багийн төвтэй ойр орчимд нутаглаж байгаа малчдыг “Сүүн Залаа” үйлдвэрээ дэмжиж үнээ, ямааны сүүгээ өгөхийг уриалж байгаа аж. Үйлдвэрт Тариат сумын зургаан боловсон хүчин ажиллаж байна. Нутгийн брэнд гаргах үйлдвэрүүдээ дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарцтай болох зорилгыг нутгийн удирдлагууд тавьж байгаа юм.