Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр наадмын нээлтийн ёслол эхэллээ

Наадмын нээлтийг Төрийн дууллаар эхлүүлэв.

Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ.

Нээлтийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Өнөөдөр манай улс гурил төмс хүнсний ногоо зэргээ дотоодоосоо хангах бүрэн боломж бүрдээд байна. Үндэсний их баяр наадам нь Монгол хүний хувьд эв нэгдэл мандан бадрахын бэлэгдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.

Гэвч энэ удаа цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг үндэслэн Засгийн газраас наадмыг сайн цаг ирэхээр тэмдэглэхээр хойшлуулаад байна. Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалсан аж амьдрал сэтгэл санааны хувьд хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёс болоод ёс суртахууны хувьд хүндэтгэлтэй хандсан шийдвэр юм.

Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас наадмыг хойшлуулсан ч хүн бүр зүрх сэтгэлдээ өв соёл, түүхээ эрхэмлэн дээдэлж үр хүүхдэдээ таниулж сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье. Эх зохиолч Д.Нацагдорж тэртээ 1935 онд эрүүл явбал улсын наадмыг үзнэ хэмээн шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан ирсэн захиас мэт санагдаж байна. Эх зохиолчийн бичсэнчлэн олон түмэн минь эрүүл байж олон наадмыг үзэх болтугай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *