Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тогтоолын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ирээдүйн өв сангийн үлдэгдлийг 1.6 их наяд байна гэж байгаа. Гүйцэтгэлээрээ 2.9 их наяд байх мөнгө яагаад 1.6 их наяд үлдсэн бэ? 1.3 их наяд хаачсан юм бэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ирээдүйн өв сангийн үлдэгдэл тодорхойгүй байна. Эндээс тодорхой хэмжээг нь улсын төсвийн зарлагыг хаахад зарцуулсан. 6,900 төрийн байгууллагын зардлыг төрийн санд төвлөрүүлж нэг зардалтай болгосон. Энэ байгууллагууд нэг дор гүйлгээ гаргадаггүй. Тодорхой үлдэгдэл нь төрийн санд байдаг. Цар тахлын үед ирээдүйн өв сангийн мөнгийг Засгийн газар бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлж байж магадгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *