Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гаригт Дорноговь аймагт ажилласан. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн байна.
Улмаар өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.
Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна.
Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахаар болсон байна.