Categories
мэдээ нийгэм цаг-үе

Далай лам өнөөдөр 86 нас хүрч байна

Төвдийн Бурхны шашны буяны ёсын тэргүүн XIV далай ламын хорвоод мэндэлсний 86 насны төрсөн өдөр тохиож байна.

Тэрээр 1935 оны долдугаар сарын 06-ны өдөр энэрэл, айлдлын их эзэн, Жанрайсиг бурханы амьд хувилгаан Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Төвдийн Амдо мужийн жижиг Дагцэр /Хүрхрэгч бар/ хэмээх тосгонд эгэл тариачин айлын гэрт лагшин мэндэлжээ.

File:Dalai Lama boy.jpg - Wikimedia Commons

Түүнд эцэг, эх нь Лхам Дондүв нэр өгсөн ба энэ нь “Тусыг бүтээгч охин тэнгэр” гэсэн утгатай ажээ.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Хайгуулын багийнхан хүү бол далай ламын хойд дүр гэж дүгнэлт гаргажээ. Ингэж 14-р далай лам тодорсон юм.

1939 оны 10 сард XIV далай лам төрсөн гэрээ орхин Лхас хотруу явжээ. 1940 оны 2 сарын 22нд сэнтийд нь залах ёслол хийсэн бөгөөд Джецун Джампел Нгаванг Йеше Тенцзин Гьятсо гэдэг нэртэй болов.

Далай лам логки, Түвдийн урлаг, соёл, санскрит хэл, анагаах ухаан, буддын гүн ухаан, яруу найраг, хөгжим, драм, сансар судлал, үг зүйд суралцсан байна. 24 настай байхдаа XIV далай лам шалгалт өгч эрдэмийн хэргэм зэрэг хүртжээ. Буддын шашин, Түвдийн анагаах ухааны чиглэлээр олон арван ном бүтээл туурвисан юм. 1989 онд XIV Далай лам Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна. Далай лам Филиппин, АНУ, Энэтхэг, Герман, Францын төрийн шагнал хүртэж байлаа.

2006 онд Далай лам Канадын хүндэт иргэн болжээ.


Dalai Lama turns 80: How the young spiritual leader came of age | Dalai lama,  14th dalai lama, BuddhismДалай ламын Мянганы сургаалиас


1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3-н зарчимыг мөрд.

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай.

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур, суурь мөн.

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм.

13. Газар дэлхийтэй эелдэг харьц.

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч.

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.

16. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой.

Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за!1 хүн гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *