Categories
мэдээ нийгэм цаг-үе

​16-17 насны хүүхдүүдийн 49.5 хувийг дархлаажууллаа


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.029.568 иргэн I тунд, 888.289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2502 (20.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 26246 (25.9 хувь), 16-17 насны 16758 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *