Categories
амьдралын-өнгө мэдээ

Онги гол дээгүүрх хүнд даацын төмөр бетон гүүр ашиглалтад ороход бэлэн боллоо

Төмөр бетон хүнд даацын гүүр барих ажлыг анх 2016 онд сумын Засаг дарга С.Амарсанаа санаачилсан бөгөөд зураг төсөв болон төсөвт суулгах ажлыг ээлжит Засаг дарга Б.Түвшинбаатар хариуцан ажилласан юм.
Сумын нутаг дэвсгэрийг дамнан Онги гол урсдаг бөгөөд хур бороо ихтэй жилүүдэд голын түвшин нэмэгдэж нутгийн малчид сумруу нэвтрэх боломжгүй болж голын цаана автомашинаа тавин явган хүний гүүрээр гарч ирэн хүнс, шатахуун, ахуйн хэрэглээгээ зөөвөрлөдөг байжээ. 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 метрийн урттай төмөр бетон гүүрийг барих ажлын тендер зарлагдаж барилга, гүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЗЗБ” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан.
Уг барилга угсралтын ажил гүйцэтгэгч 2021 оны 06 сард ажлаа дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Барилгын гүйцэтгэлд сумын Засаг даргын захирамжаар Байгаль орчин, мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо тогтмол хяналт тавин ажилласан.

авто зам гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *