Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны зураг авалт Хөгнө ханд үргэлжилж байна

“Шүүдэр” продакшн, “Voo”-ийн хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” уран сайхны кино өнгөрсөн тавдугаар сарын 1-нд трэйлэрээ цацсан билээ.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор, Хайду хааны дүрд соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглож байна.

Түүнчлэн киноны ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, зураглаачаар Г.Бат-Ирээдүй, эвлүүлэгч графикчаар Б.Чинзориг, ерөнхий зураачаар Л.Батбилэг, тайзны ерөнхий зураачаар СТА Н.Батжаргал, дууны найруулагчаар С.Нэргүй нар ажиллаж байгаа юм.

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум болон Хэнтий, Дундговьд хийсэн бөгөөд энэ сарын 12-ноос Булган аймгийн Хөгнө ханд үргэлжлүүлэн зураг авч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *