УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 73 хувь нь дэмжлээ.
Ийнхүү Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 он дуустал сунгалаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Намрын чуулганаар Гамшгийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаа сунгалаа. Дараагийн удаа ковидын хуулийг дахин сунгах боломжгүй” гэдгийг анхааруулав.