Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Халдварын бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад нэг удаа 2 сая төгрөг олгох төсөл УИХ-д өргөн барина

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *