Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
“Сүүлийн 24 цагт 1727 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 934 нь Улаанбаатар хотод, орон нутагт 790 , эмнэлгээс шалтгаалах халдвар 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 113.232 боллоо.
Мөн 41- 80 насны 15 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 548 болов.
Харин 25038 хүүхэд халдвараар өвчилжээ.
0-4 насны хүүхэд: 5690
5-9 насны хүүхэд: 8000
10-14 насны хүүхэд: 7597
15-17 насны хүүхэд: 3571