Канад улсад өнгөрсөн ням гаригт агаарын температур түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
Тус улсын Британи Колумби мужийн Литтон тосгонд 84 жилийн түүхэд байгаагүйгээр их халж, агаарын температур 46.6 градус хүрчээ.
Канадын баруун хэсэгт болон АНУ-ын баруун хойд хэсэгт урьд өмнө үзэгдээгүй халуун агаарын давлагаа нөмөрсөн байна.
АНУ, Канадын эрх баригчид амралтын өдрүүд мөн адил халж болзошгүй хэмээн анхааруулжээ.
Шинжээчид цаг уурын өөрчлөлтийн улмаас ингэж халах явдал улам нэмэгдэнэ гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ дэлхийн дулааралтай холбож үзэх асуудалтай бөгөөд ийм хэмжээний температурын өөрчлөлт олон арван жилийн өмнө бүртгэгдэж байсан гэв.
Хотуудад агааржуулагч, сэнснүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байгаа бөгөөд хөргөлтийн тусгай бүсүүд бий болгожээ. Хэт халснаас болж зарим баар, зоогийн газар, усан санг хаасан байна.
Ванкувераас зүүн хойд зүгт 250 км-т орших Литтон тосгонд 1937 оны долдугаар сард 45 градус хүрч халж байжээ.