Categories
мэдээ нийгэм

“Зарим иргэнийг коридорт хэвтүүлэн эмчилж байна” гэв

Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэх эмнэлгийн ор дүүрч, зарим иргэнийг коридорт хэвтүүлж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэв.

Тэрбээр, “Эрүүл мэндийн салбар маш хүн, хүнд, хүндэвтэр хүмүүсийг эмнэлэгт эмчилж, хөнгөн оноштой иргэдийг гэрээр эмчлэн, нас баралтыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Гэвч хөнгөн оноштой хүмүүс заавал эмнэлэгт хэвтэх шаардлага тавьж байна. Энэ нь маш хүнд, хүнд, хүдэвтэр оноштой иргэдийн орны хүрэлцээг бууруулж байгаа юм. Тиймээс хөнгөн өвчтөнүүдийг гэртээ эмчлүүлэхийг хүсэж байна. Мөн эрүүл байгаа иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна” гэлээ.

Одоогоор коронавируст халдвартай нийт 14138 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 241 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 1095 нь хүнд, 3352 нь хүндэвтэр, 9450 нь хөнгөн гэж оношлогджээ. Өнөөдрийн байдлаар 25052 иргэн хөнгөн оноштойгоор гэртээ эмчлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *