2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын 67.76 хувиар ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллахаар боллоо.
Тэрээр, Ерөнхийлөгч болоод хамгийн анхны ажлаараа ҮАБЗ-ийг хуралдуулж, долдугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх зэрэг 4 асуудлыг хэлэлцжээ.
Ийнхүү ҮАБЗ-ийн шинэ бүрэлдэхүүн анхын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөг, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болжээ.
Засгийн газраас дараах шийдвэрийг гаргалаа.
- Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор,
- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
- ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав