Өнгөрсөн шөнө /2021.06.24/ хүчтэй аадар бороо орж Сэлэнгэ аймгийн Сүхбаатараас Орхон явах төмөр замд буюу Орхонтуул зөрлөг орчим есөн вагон эвдэрч замаас гарсан байна.
Нэг вагон нь орон нутгийн ачаатай, найман вагон нь НИК-ийн шатахуун ачсан вагон байсан гэх мэдээлэл байгаа юм. Осолдох үед их хэмжээний шатахуун асгарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ослын улмаас ойролцоогоор 400 тонн шатахуун асгарсан гэх мэдээлэл байна.