Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.06.24/ хуралдаж, намын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох асуудалд санал нэгджээ.
Хурлын үеэр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд хандаж, “Ард түмний, нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргаж байгаарай” гэж захисан байна.
Эл саналыг У.Хүрэлсүх өөрөө гаргасан байна. Эл асуудлыг хэлэлцэх МАН-ын бага хурал маргааш өглөө 08.00 цагт Тусгаар тогтнолын оронд эхэлнэ.