Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер – Comirnaty вакцины 2 дахь ээлжийн 85.410 тунг өнөөдөр хүлээн авч байгаа бөгөөд зургадугаар сарын 16-нд эхний 84.240 тун ирсэн уг вакцины үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.
Тус 2.5 сая тун вакциныг 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байна.
Одоогоор “Файзер” вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16, 17 настай хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эх, хүнд өвчтэй иргэдийг вакцинжуулж байна.