Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрүүдийг хүргэж байна.

Товч мэдээ

– Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 70.6, репо санхүүжилттэй зээл 26.3, ипотекийн зээлийнх 41.4 хувьтай байна. 15,784 зээлдэгч 207 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл авчээ.
– “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.
– Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төвлөрсөн хяналт, удирдлагаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав.
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг “Нийгэм, эдийн засаг”, “Нийгмийн хамгаалал”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн гурван хэсгээр гаргасан байна. Ирэх оноос эдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа энэ загварыг ашиглаж байхыг сайд нарт даалгалаа. Дэлхийн улс орнууд ийм загвар ашигладаг бөгөөд энэ нь гаргасан шийдвэрийн үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *