Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх ажлыг 148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскийг бэлтгэн өгч ажиллуулж байна.
Тэд нийтийн эзэмшлийн томоохон гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Уг ажилд Тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд мөн оролцдог. Хуваарийн дагуу зургадугаар сарын 20-ноос эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж, талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, зэрлэг ургамлыг хадах ажлыг эхлүүлээд байна.