Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 447 хүн нас бараад байна. Биеийн байдал нь маш хүнд 100 орчим хүн байдаг байсан бол одоо 219 байна. Маш хүнд болон хүнд иргэдийн тоо өсөх тусам нас баралт дагаад өсөх эрсдэлтэй.
Үндэсний статистикийн хороо ковид-19-тэй холбоотой дүн мэдээг дэлгэрэнгүй танилцуулдаг болжээ. Тус хорооны цахим хуудсанд мэдээлснээр дөрөвдүгээр сарын 1-наас хойш нас баралт өсчээ.