Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Спутник V” вакцины хоёрдахь тун энэ сарын сүүлээр ирнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Вакцины үр дүн сайн байна. Вакцин тариулаад өвдсөн тохиолдолд хөнгөн өвчилж, илүү хурдан хугацаанд эдгэж байна.

Огт вакцин хийлгээгүй 43 мянган жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 1.185.000 хүүхэд бий. Мөн вакцины найрлагад харшилтай, эсрэг заалттай хүмүүс олон бий. Үүнээс гадна вакцин огт хийлгэхгүй гэсэн 60 мянган орчим хүн байна.

Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжинд 10 мянган дараа нь 20 мянган тун татан авсан. Сүүлийн 20 мянган тун авах үед ОХУ-аас дараагийн таталтын хоорон дахь зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд вакцинаа оруулж ирэхээр ярьж байгаа. Энэ сарын сүүлээр хоёрдугаар тун орж ирнэ гэж найдаж байна. Ямартай ч энэ сарын сүүлээр эсвэл долдугаар сарын эхээр хоёрдугаар тун ирнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *