Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2746 хүнээс халдвал илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 2746 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1876 нь Улаанбаатар хотод, орон нутагт 860, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 88516 боллоо.

Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 411 болж байна.

Сүүлийн 24 цагт 2505 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 61725 болов.

Одоогоор 10758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн- 6762
  • Хүндэвтэр- 2860
  • Хүнд- 943
  • Маш хүнд – 193 хүн байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *