Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2642 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 11540 сорьцод шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1733 нь Улаанбаатар хотод, 908 орон нутагт , эмнэлгээс шалтгшаалах халдвар тохиолдол 1 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо.

Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 400 болж байна.

  • 37-97 насны 11 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 512 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 59220 болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *