Categories
гадаад мэдээ

Аун Сан Су Жиг шүүж байна

Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард төрийн эргэлт болсон билээ. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч болон төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг баривчилсан талаар мэдээлж байв. Өдгөө гэрийн хорионд хоригдож буй түүний эсрэг хэрэг үүсгэн ял оноохоор төлөвлөж байгаа юм. Аун Сан Су Жиг шүүх хурал өнгөрсөн даваа гаригт эхэлсэн агаад хоёр дахь хоногтоо үргэлжилж байна.

Тус улсын шүүхээс Аун Сан Су Жиг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, бослого үймээнд турхирсан, төрийн нууцыг хадгалах тухай хуулийг зөрчсөн гэх хэд хэдэн хэргээр буруутган улсад 11.52 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн үзэж байгаа юм.
Тухайлбал, “Глобал Нью Лайт оф Мьянмар” сонины мэдээлснээр Аун Сан Су Жиг Янгон бүсийн тэргүүн сайд аснаас 600 мянган ам.доллар бэлнээр, 11 кг алт хууль бусаар авсан гэжээ. Хэрэв түүний буруутай нь тогтоогдвол 14 жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй талаар мэдээлжээ. Ажиглагчдын үзэж буйгаар Мьянмарын цэргийн хунт Аун Сан Су Жиг буруутгах замаар баривчлагдах хугацааг нь сунгахыг эрмэлзэж буй бололтой.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *