Categories
мэдээ нийгэм

​АТГ 532 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны зургадугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 556 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 532 хэрэг шалгагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *