Categories
гадаад мэдээ

“Тime” сэтгүүл ирээдүйд нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ

“Тime” сэтгүүлээс ирээдүйд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ. Энэ хүмүүсийг шалгаруулахын тулд олон шалгуур тавьсны нэг гол шалгуур нь цар тахлын улмаас одоо нүүрлээд байгаа эрүүл мэндийн хямралтай хэрхэн холбогдож байгааг нь харгалзан үзэж сонгосон байна. Сэтгүүлийн зүгээс ирээдүйн нөлөө бүхий хүмүүсийг нас, хүйс ялгалгүйгээр зургаан ангилалд хуваажээ. Энэ талаар сонирхуулъя.

Насны хязгаар тогтоогүй жагсаалт

Энэ ангилалд жагсаалтад багтсан 100 хүнээс 16-51 нас хүртэлх хүмүүсийг олж болох аж. Тэдний хамгийн залуу нь АНУ-ын тиктокер 16 настай Чарли Д Амелио бол хамгийн настай хүмүүсийн нэг нь Жоржиа мужийн Ардчилсан намын сенатч 51 настай Рафаэль Варнок орсон байна. “Time” сэтгүүлд бичсэнээр “TIME-100” шалгаруулалтыг хариуцсан редакцын захирал Дан Максай “Жагсаалтад багтсан бүх хүн түүх бүтээхэд бэлэн байна. Үнэндээ ихэнх нь үүнийг хийчихсэн байгаа” гэж ярьжээ. Тэрбээр “Ирээдүйд дэлхийн нөлөө бүхий энэ хүмүүсийг уран бүтээлчид, удирдагчид, хамгаалагчид, шинийг санаачлагч, идэвхтэн гэсэн ангилалд хамруулж ангилсан. Мөн ангилал бүрээс нэг нөлөө бүхий хүнийг онцолсноос гадна хэвлэгдэж гарсан зургаан сэтгүүл бүрийн хавтсанд зургийг нь тавихаар сонгосон. Гэхдээ хоёр бүрэлдэхүүнийг нь онцолсон идэвхтнүүдийн багаас бусдынх нь зургийг сэтгүүлийн хавтсанд тавьсан” гэв.

Уран бүтээлчид

Дуучин Дуа Липа

Дуучин Дуа Липа

Жагсаалтын энэ хэсэгт Дуа Липа, Амбер Руффин, Жон Давид Вашингтон, Хантер Шафер, Аннита, Луке Комбс, Миша Грин, Лил Бэби, Ана де Армас, Фиби Бриджерс, Флоренс Пью, Хлоя х Хелли Бейли, Салман Тур, Лакит Стэнфилд, Амоако Боафо, Шира Хаас, Жон Уилсон болон Жон Хенри нар багтсан байна.

Дуучин Кайли Минуог Дуа Липаг “Time” сэтгүүлд тодорхойлохдоо “Дуа Липа бол гялалзсан од, космос поп төрлөөр дуулж нүд гялбам замаа нээж яваа дуучин. Би түүний хүрээлэлд өнгөрсөн арван нэгдүгээр сард “Студи 2054”-ийн дамжуулсан тоглолтод урилгаар оролцохдоо орсон. Түүний уран бүтээл өвөрмөц бас дуундаа ямар нэгэн байдлаар ирээдүй болон ретро хэв маягийг багтаасан байна.

Мөн түүний дуу хоолойгоор ухаалаг найруулгатай болохыг нь тэр дор нь тодорхойлно гэж тэрбээр онцлов. Түүний ажил хөдөлмөрийн ёс зүй нь удаан хугацаагаар уран бүтээлийг нь түгээн гялалзуулсан. Дуа Липаг 25 настай гэж үзвэл тэрбээр мэдэгдэхүйц амжилтад хүрсэн. Тэр бол ухаалаг, эелдэг, дажгүй хүнээс гадна поп дууны аварга юм. Мөн би болон олон хүн Липагаас илүү ихийг тэсэн ядан хүлээж байна гэж Грэммийн шагналт дуучин онцолсон байна.

Идэвхтнүүд

Майдрей Рамакришнан

Майдрей Рамакришнан

Ирээдүйн нөлөөтэй 100 хүний жагсаалтын идэвхтнүүдийн хэсэгт Майдрей Рамакришнан, Аманда Горман, Чарли Д Амелио, Реге Жан Пейдж, Аня Тэйлор Жой, Найжда Хьюстон, Сидней, Маклафин, Брит Беннетт, Оливя Родриго гэсэн хүмүүс багтжээ. АНУ-ын жүжигчин, зохиолч, продюссер Минди Калинг, Майдрей Рамакришнаны талаар сэтгүүлд тодорхойлохдоо инээдмийн авьяаслаг жүжигчин.

Дүрээ сайн судалдаг, их чухал нухацтай ханддаг. Түүнээс гадна тоглож байгаа дүрдээ их санаа зовдог. Үүнийгээ ч хэлдэг. Идэвхтэн, тэрээр платформоо бусдад туслахын тулд ашиглахыг хүсдэг. Майдрей Рамакришнаны хамгийн гайхалтай зүйл нь түүнтэй хамт байхад чамд зүгээр нэг ухаалаг, дажгүй залуутай ярьж байна гэж бодно. Гэхдээ дараа нь түүний ажлыг дэлгэцэн дээрээс хараад аяллаа эхэлсэн том уран бүтээлчтэй хамтран ажилласан байна гэж бодитоор нь ойлгож авна гэж жүжигчин ярьжээ.

Харин зохиолч Таяари Жонс, зохиолч Брит Бенеттийн талаар “Арьс өнгөөр ялгаварлаж хандах хандлага устаж байна. “The Vanishing Half” гайхамшигтай зохиолын гол үзэгдэл нь АНУ-ын уран зохиолын хувьд “Lush Life” дуутай адилхан их танил зохиол юм. Гэхдээ Брит Беннет бидний одоогийн төвөгтэй байдлаас мэдээлэл авахаас гадна их урам зориг авдаг зохиолч. Хэрэв хүн төрөлхтөн нь нэг бүтээл юм бол хүйсийн талаар юу гэх вэ. Аль нь өөрийгөө тодорхойлох хязгаар болох вэ. Хэрхэн түүний цалин, зардлыг холбож болох вэ. Жазз хөгжимд олон уран бүтээлч стандартаар дуулдаг. Гэхдээ уран зохиолд зөвхөн авьяастай зохиолч сонгодог бүтээлүүдийг дурсан санадаг. Мөн дахин танилцуулдаг гэхдээ шинэлэг зүйл болгож гаргаж ирдэг гэж ярьсан байна.

Харин дараагийн лидер ангилалд Санна Марин, Ванесса Накате, Вен Сассе, Лина Идальго, Рафаэль Варнок, Жон Оссофт, Паркер Полинг, Арнон Нампа, Адам Кинзингер гэсэн хүмүүс оржээ. Норвегийн ерөнхий сайд Эрна Солберг Финляндын парламентын гишүүн Санна Марины талаар “TIME” сэтгүүлд ярихдаа “Би Саннаг өнгөрсөн жилийн нэгдүгээр сард коронавирусын анхны тохиолдол гэж тогтоохоос зөвхөн хэдэн долоо хоногийн Финляндын ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхлэхэд нь цахимаар харсан. Шинэ ажилд бал сард зарцуулах их хугацаа байгаагүй ч Санна хурдан дассан. Харин гуравдугаар сард хоригийг чангатгах, эх орондоо аялахыг хориглоход Санна Европын холбооны дунджаар тавны нэг хэсэгт коронавирусын тохиолдлын түвшинг хадгалахад тусалсан гэж онцолжээ. Харин дэлхийн түвшинд Санна Марин анхны их залуу ерөнхий сайд болсноор танигдсан. Гэхдээ улс төрийн хувьд бол шинэ тоглогч биш. Тэрбээр цар тахлын үеэр сайн удирдагч байх нь наснаас хамаардаггүй болохыг харуулсан юм. Мөн хямралын үеэр бидэнд хүмүүс юунаас бүтсэн болохыг харуулсан. Түүнээс гадна Нордик Балтийн бүс нутгийн улс төрийн шилдэг удирдагч эмэгтэйчүүдийн багийн чухал гишүүн. Би ирээдүйд хамтарч ажиллана гэж найдаж байна. Мөн бид уулзаж болно гэж найдаж байна гэж ярилцлагынхаа төгсгөлд хэлжээ.

Маркус Рашфорд

Маркус Рашфорд

“TIME-100”-гийн “Хамгаалагчид” ангилалд Маркус Рашфорд, Дайрон Элисондо Рохас, Ижеома Олуо, Тристан Харрис, Аурелиа Нгуен, Жессика Бирд, Жулиан Брав, Нойсекат, Хади Аль Катиб гэсэн хүмүүс орсон байна. Автомашины уралдаанд хүчээ сорьдог “Формула-1” уралдааны нисэгч Льюс Хамилтон “TIME” сэтгүүлд Манчестер Юнитед клубын хөлбөмбөгчин Маркус Рашфордыг хүний үнэт зүйлийг хамгаалдаг том хамгаалагч гэж тодорхойлжээ.

Тэрбээр “2020 онд Маркус Рашфорд хөл бөмбөгийн талбайд харуулдаг авьяас чадварынхаа ихэнхийг үндэсний хэмжээнд учраад байсан хямрал хүүхдийн өлсгөлөнг шийдвэрлэхэд зориулсан. Мөн 2020 оны зургадугаар сард зуны амралтын үеэр шаардлагатай оюутнуудад хоол олгуулахын тулд Засгийн газартаа дарамт үзүүлсэн нь амжилттай болоход “Би өлсөж байгаагаа мэдрэх гэж юу болохыг мэднэ” гэж бичиж байсныг “Формула-1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга онцолж бичжээ.

Харин шинийг бүтээж санаачлагчдын хэсэгт “TIME” сэтгүүлээс ирээдүйн нөлөө бүхий хүмүүсээр зохион бүтээгч Телфар Клеменс, Чжао Хлоя, Энтони Рамос, Киззмекиа Корбетт, Олугбенга Агбоола, Айша Вералл, Рохан Павулури, Лина Хан, Робин Кархарт Харрис, Нсу Уфот, Омар Тате, Сумайя Валли, Клементин Жакоби, Сохла Эл-Уэйли, Жасон Баллард, Ранга Диас, Ли Цзяци, Сара Аль Амири болон Жон Жумпер нар багтсан байна. Харин дуучин Соланж Кновлес, дизайнер Телфар Клеменсийг “Тэр бол цаг хугацаа, сайхан зантай, нийтэч, цаг хугацаа” гэж тодорхойлсон байна. Тэрбээр салбар нь хуучныг илэрхийлсэн үзүүлэн, анхааруулга, өвөрмөц байдлыг хориглоход Телфар Клеменс загвараар дамжуулан үнэн шинэ хэлийг бий болгосон. Түүний энэ билэг тэмдэг нь бид өөрсдийгөө бүрэн болон бүгдэд итгэж байгаагаа харуулах баталгаа юм” гэж ярьсан байна. Мөн дизайнерын бизнест хандах хандлага болон урлаг бол бид өөрсдийгөө хэрхэн харуулж чадах нотолгоо юм. Түүнээс гадна өнөөдрийн биднийг бий болгосон тэр хүмүүст хүрнэ гэж 2017 оны “Грэмми” наадмын шагналт дуучин дизайнерын талаар өгсөн ярилцлагаа өндөрлөх үеэр ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *