Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Сурвалжлага: МАН-ын гишүүд, дэмжигчдэд зориулсан Бэлэг дурсгалын дэлгүүр

МАН-ын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус намынхан энэ ойгоо тохиолдуулж, намын байрандаа “МАН-ын бэлэг дурсгал”-ын дэлгүүр нээсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Бас олон ч хүний дургүйцлийг төрүүлж байна.

Өнөөдөр тус дэлгүүрийг зорьж очлоо.Тусгаар тогтнолын ордны үүдээр оронгуут л “Бэлэг дурсгал”, “Монгол Ардын нам 100 жил” гэсэн хаяг харагдлаа. МАН-ын 100 жилийн ойн лого бүхий цүнх, шаазан аяга, үзэг, цамц гээд есөн шидийн л эд бараагаар лангуу нь бялхжээ. Үнийг нь сонирхвол 1200 төгрөгөөс 270 мянган төгрөг хүртэл үнэтэй бараанууд байна. Бүх бараа нь МАН-100 гэсэн логотой. Уг дэлгүүрт худалдан авагч бараг байсангүй.

No description available.

МАН-ын брэнд дэлгүүр бий болгох зорилгоор, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлчилгээ эрхлэх мөн Монгол Ардын Намын Түүхт 100 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан гишүүд, дэмжигчид Баярын Их хуралд оролцох зочид, төлөөлөгчдөд зориулж өнгөрсөн гуравдугаар сард энэ дэлгүүр үүдээ нээжээ.


No description available.

Дэлгүүрээр алхаж, ямар ямар эд зүйл байгааг сонирхлоо.“Монголын үнэн” сонины анхны эх хувилбар, Монгол Ардын намын 100 жилийн ойн медаль, энгэрийн тэмдэг, өврийн тэмдэглэл, Монгол Ардын намын түүхэн боть ном зэргийг байрлуулсан нь ихээхэн сонирхол татсан юм. Мөн дотоодын үйлдвэрлэгч “Аз хур”-ын тэмдэглэлийн дэвтэр, үзэг “MARIS”-ын арьсан гар цүнх, хэтэвч, “Ариун”-ны санитол, “АLKALINE” шүлтлэг ус зэргийг Монгол Ардын намын 100 жилийн ойн логотойгоор худалдаалж байгаа юм байна. Японы “NORETAKE” брэндийн 100 гаруй жилийн түүхтэй гангар шаазан аяга, данх, тавгийг мөн л намынхаа 100 жилийн логог наагаад борлуулж байх юм.

Тус дэлгүүрт борлуулагдаж
байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг зургаар сонирхуулъя.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Монгол Ардын намын бэлэг дурсгалын дэлгүүрийн онцлох бүтээгдэхүүн бол “Тусгаар тогтнол коллекци”-ийн подволк болон хос боть ном юм. Хувцасны хувьд 40 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол боть ном нь 100 мянган төгрөгийн үнэтэй

No description available.


No description available.

No description available.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *