Categories
гадаад мэдээ спорт

Чехийн Б.Крейчикова Францын Их дуулга тэмцээнд түрүүлэв

Францын нийслэл Парис хотноо хоёр долоо хоногийн турш зохион байгуулагдсан Ролан Гаррос буюу Францын Их дуулга тэмцээний аваргууд тодорч эхэллээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Оросын А.Павлюченкова болон Чехийн Б.Крейчикова нар аваргын төлөөх тоглолтонд шалгараад байсан. Аваргын төлөө шалгарсан хоёр теннисчин хоёулаа чансааны эхний 30-д ч багтаагүй тамирчид бөгөөд мөн хоёулаа анх удаагаа Их дуулга тэмцээний шигшээ шатанд шалгарсан нь энэ байлаа.

Тоглолт гурван сет үргэлжилж Чех бүсгүй Б.Крейчикова 6-1, 2-6, 6-4 харьцаагаар Оросын А.Павлюченковаг хожиж анх удаагаа ганцаарчилсан төрөлд аварга боллоо. Б.Крейчикова эмэгтэй хосын төрөлд мөн өрсөлддөг бөгөөд 2018 оны Ролан Гаррос болон Уимблидонд түрүүлж байсан. Энэ удаа ганцаарчилсан төрөлд анхны цомоо өргөж байна. Түүний хувьд эмэгтэй хосын төрөлд шигшээ шатанд шалгарсан байгаа бөгөөд хэрвээ ялалт байгуулж чадвал нэг Их дуулга тэмцээнээс ганцаарчилсан болон хосын төрөлд хоёуланд нь түрүүлсэн цөөн теннисчдийн нэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *