Баянзүрх дүүргийн 24-р хороонд шинээр 300 ортой олон улсын жишиг бүхий эмнэлэг барих 7000м2 газрын асуудал шийдэгдлээ. Шинээр баригдах эмнэлгийн хувьд 1.2 сая долларын өртөг бүхий жишиг зураг төсөв, ТЭЗҮ-ээр баригдана. Уг эмнэлгийн төсвийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт суулгахаар болжээ.