Categories
гадаад мэдээ

БНСУ 60-64 насны иргэдээ АстраЗенека вакцинд хамруулж эхэлжээ

БНСУ 60-64 насны иргэдээ астразенека, армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. Тус улсын эмч мэргэжилтнүүд коронавирусийн халдвар авсан нөхцөлд хүндээр өвдөх эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насны иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм байна.

Тус улсад явуулсан судалгаагаар АстраЗенека-Оксфордын вакцины нэг тунг хийлгэхэд коронавирусийн халдвараас 90 хувь, нас барах эрсдэлээс 100 хувь хамгаалж байгаа үр дүн гарсан байна. Мөн тус улс армийн 30-аас доош насны 350 гаруй мянган алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцин хийж эхэлжээ. Тус улс өнгөрсөн сард армийн 30-аас дээш насны алба хаагчдад АстраЗенекагийн вакцин хийсэн юм байна.

Мөн бага сургуулийн 1, 2 дугаар ангийн багш нар, цэцэрлэгийн багш ажилчид, өдөр өнжүүлэх төвийн ажилчид 30-аас доош настай бол өнөөдрөөс Пфайзерын вакцинд хамрагдахыг зөвшөөрч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улс 7,5 сая хүн буюу хүн амынхаа 14,8 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *