Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 16-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургадугаар сарын 16-ны өдөр болох тов гарлаа.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх аж.

Маргаанд хамрах хуулийн заалтууд:

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47.6. Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.6. Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 19-нд болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээлэл, гомдлын дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн билээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хийхээр товложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 12-нд болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан мэдээлэл, гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр хийхээр товложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 20-нд болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болох бөгөөд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 15-нд болно

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 15-нд хуралдахаар болжээ.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 64.1, 66.1, 66.2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, 70 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, ийнхүү дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *