Малгай гэдэг аксесуар урьд өмнө нь ийм их хайп үүсгэж байсангүй. Учир нь дизайнерууд энэ улиралд сийрсэн, саравчтай, бүчтэй, коршонкон гээд төрөл бүрийн загвартай малгайг цуглуулгадаа багтаажээ. Түүнчлэн малгай нь гоёмсог аксесуарын нэг төдийгүй арьсыг нарны хорт туяанаас хамгаалах хамгийн шалгарсан аргын нэг болоод байгаа юм.
Энэ улиралд загвараас гадна төрөл бүрийн материалтай малгайнууд худалдаанд гарсан билээ. Free People, Mango брэндүүд крошет нэхмэл коршонкон малгай танилцуулсан бол Eugenia Kim том сийрсэн загварыг гаргасан юм. Мөн нимгэн таар, зотон даавуун гээд өөр олон сонирхолтой хувилбарууд ч худалдаанд гарсан байна.