Categories
мэдээ улс-төр

“Найрамдал-2″ зусланг Хөвсгөл аймагт барина” гэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас “Найрамдал” зусланг бүрэн засварлах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Найрамдал” зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид бүгд “Найрамдал” зусланд хүүхэд насаа өнгөрөөсөн хүмүүс. Монгол Улсын Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн багц арга хэмжээнүүд авсан. Засгийн газрын хуралдаан дуусч, бүрэн бүрэлдэхүүнээрээ “Найрамдал” зуслантайгаа танилцаж байна. Бид Хүүхдийн паркийг өөр зориулалтаар ашиглахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ бол их чухал.

Өнөөдөр бид “Бамбарууш” кафегаа сэргээхээр болж байна. Кафен барилгын оронд олон давхар байшин баригдахаар төлөвлөж байсныг Засгийн газраас зогсоож, төлөвлөлт гаргаж, наадмаар юм уу, ирэх намраас бид бүхний хүүхэд насны дурсамжтай хамт, үзэмтэй талх, шоколад, мөхөөлдөстэй хамт амилах болно. Мөн өнөөдөр бид Засгийн газрын хуралдаанаар “Найрамдал” зусланд иж бүрэн их засвар хийхээр болсон. “Найрамдал-2” зусланг Хөвсгөл аймагт байгуулахаар шийдвэрлэлээ. Цаашид хүүхдийн төлөө дэмжсэн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг бид бүх талаар дэмжиж ажиллана “гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *