Categories
мэдээ улс-төр

​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно.

Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *