Categories
мэдээ нийгэм

Мобиком Корпорацийн захирал Тацуяа Хамада Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Мобиком Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр Алтан гадас одонгоор шагналаа. Түүний харилцаа холбооны салбар, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү төрийн дээд шагнал олгожээ.

Мобиком Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирал Тацуяа Хамадагаас сэтгэгдлийг нь сонсоход:

“Би Монгол Улсад 2016 оноос хойш тав дахь жилдээ ажиллаж байна. Монголын харилцаа холбооны салбарт, Мобикомд оруулсан хувь нэмрийг маань үнэлж энэ нэр хүндтэй шагналыг надад гардууллаа. Гэхдээ энэ бол зөвхөн миний хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг биш. Мобикомын бүх ажилтны хүчин чармайлтын үр дүнд бий болсон бидний амжилтыг үнэлж буй хэрэг юм. Хүн бүрийн хүчин чармайлтын ачаар Ерөнхийлөгчөөс нэр хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна.

Шагнал хүртэх мөчид салбартаа болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрээ улам батжуулна гэж бодон зогслоо. Мэдээж энэ бүхнийг би ганцаараа хийж хүчрэхгүй. Надтай хамт Мобиком групп болон Монгол Контент ХХК гэсэн баг ажиллаж байгаа учраас цаашдаа илүү их хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гаргах болно гэж амлаж байна. Энэ үйл явдал зөвхөн миний бизнесийн замнал төдийгүй амьдралд маань тохиолдсон маш том үйл явдал боллоо. Үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа” гэв.

Тацуяа Хамада захирал нь Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компанийн удирдлагын хувьд техник технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг Монголын хэрэглэгчдэд хүргэх томоохон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж 4G cүлжээ, шилэн кабел, радио релэй сүлжээ, дата бааз, дэд станцыг орон даяар байгуулж томоохон ажлыг эрчимжүүлж , Монголын хамгийн анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрөлтэй Monpay цахим мөнгийг хэрэглэгчдийн хүртээл болгох, хамгийн сүүлийн үеийн OTT технологид суурилсан VOO стрийминг үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах Мобикомын 1500 гаруй ажилтныг манлайлан удирдаж байна.

Тэрээр

  • Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн WASH төсөл,
  • Нэн ховордсон амьтдыг хамгаалах төсөл,
  • Хүүхдийн тусламжийн утас 108,
  • ‘’Яараад яахав дээ’’ аян,
  • Тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих хөтөлбөр,
  • Хүүхэд бүрд цэвэр ус төсөл,
  • “Эмч нартаа хайр түгээе” аян зэрэг томоохон төслүүдийг Мобиком болон ОУ-ын байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *