Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 634 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 589 нь Улаанбаатар хотод, 45 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 53734 боллоо.
Орон нутагт: Завхан 1, Булган 18, Архангай 4 , Говь-Алтай 2 , Өвөрхангай 3, Сүхбаатар , Төв 12, Орхон 3 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн хоёр хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 255 болж байна.
- 72 настай эрэгтэй
- 62 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд хүнд байна.
Сүүлийн 24 цагт 608 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 47356 боллоо.