Categories
гадаад мэдээ

“Eurovision” наадамд Итали хамтлаг тэргүүн байр эзэллээ

Нидерландын Роттердам хотын “Ахой” аренад Европын шилдэг хамтлаг, дуучдыг шалгаруулдаг “Eurovision” наадам зохион байгуулагдаж, Италийн “Måneskin” хамтлаг түрүүллээ. Бямба гаригийн үдэш эхэлсэн тус наадмын сүүлийн шалгаруулалтад 26 оролцогч өрсөлджээ. Хэдийгээр Covid-19-ийн нөхцөл байдал хүнд байгаа ч 3500 хүн тус наадмыг эхлэхээс хэдхэн цагийн өмнө шинжилгээ өгч, үзэж сонирхсон байна.

“Eurovision” наадам шүүгчдийн онооноос гадна Европын нутаг дэвсгэрт телевизийн шууд дамжуулалтаар үзэгчдийн санал цуглуулдаг. Энэ удаа “Måneskin” хамтлагийн “Zitti e Buoni” уран бүтээл нийтдээ 524 оноо цуглуулжээ.

Eurovision” уралдаанд Итали тэргүүн байр эзэллээ

Наадмын хоёрдугаар байранд Францын төлөөлөгч Барбара Прави, гуравдугаарт Швейцарийн жүжигчин Жон Мухарремай нар шалгарчээ.

“Måneskin” нь Италийн Ром хотын рок хамтлаг юм. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин Дамиано Дэвид, басс хөгжимчин Виктория Де Анжелис, гитарчин Томас Ражи, бөмбөрчин Этан Торчио нар багтдаг.

“Måneskin” хамтлаг 2017 оны Италийн “X Factor” шоуны хоёрдугаар байрт шалгарч байжээ. Мөн 2021 оны “Санремо” хөгжмийн наадамд түрүүлж, 2021 оны “Eurovision” наадамд Итали улсыг төлөөлөн “Zitti e buoni” дуугаараа ийн оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *