Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8399 хүнээс шинжилгээ авахад 684 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 638 нь Улаанбаатар хотод, орон нутагт 41 , эмнэлгээс шалтгаалах халдвар 5 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 51931 боллоо.
Мөн дөрвөн хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 244 болж байна.
- 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдсан
- 74 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан
- 61 настай эмэгтэй тавдугаар сарын 20-нд онош батлагдсан
- 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд 116 хүнд байна.
Сүүлийн 24 цагт 708 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 45853 боллоо.