УУР АМЬСГАЛЫН
ӨӨРЧЛӨЛТ
Уншигч та байгалийн гамшгийн талаар хэр их мэдлэгтэй вэ?Агаарын
бохирдол, аюултай хог хаягдал, газар хөдлөлт, цунами, цөлжилт гэх мэтчилэн
тоолж болох ч бидний заримынх нь мэддэггүй, заримынх нь мэдсэн ч анзаардаггүй
нэг сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт. Үүний тодорхойлолтыг дурдвал:
Эх сурвалж: /Насан туршийн боловсрол үндэсний төвийн гарын авлага/ Яг юунаас болж бидний оршин тогтнолын үндэс болсон эх дэлхийн уур амьсгал өөрчлөгдөн, өдрөөс өдөрт дулаараад байна вэ?
Эх сурвалж: Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сангийн нэгжийн менежер Б.Чулуунхүү: Уур амьсгалын өөрчлөлт нь хүлэмжийн хийгээс үүсдэгийг эрдэмтэд нотолсон. Хүлэмжийн хий гэдэг нь дэлхий болон далай тэнгисээс цацарч буй дулааны энергийн ихэнхийг агаар мандал шингээн авах бөгөөд зарим хэсэг нь эргэж газрын гадарга руу буцаж ирснээс уур амьсгал дулаарахыг хэлдэг. Энгийнээр тайлбарлавал аж, үйлдвэржилт эрчимтэй хөгжиж ирснээс хойш дэлхий дулаарал эхэлсэн гэсэн үг. Учир нь хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хийн ялгарлын 80 орчим хувийг малтмал түлшний шаталтын улмаас үүсдэг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйгаас үүсэх метан хий, хог хаягдал, ойн бүрхэвчийг устгах зэргээс мөн хүлэмжийн хий ялгардаг.
Гэхдээ хүлэмжийн хий гэдэг дэлхийд хэрэгцээ, шаардлагагүй зүйл биш юм. Яагаад гэвэл хүлэмжийн хий гэж огт байгаагүй, дэлхийн агаар мандалд хүний үйл ажиллагаанаас бий болсон хэрэг биш. Усны уур, нүүрсхүчлийн хий, озон, метан буюу намгийн хий азотын дутуу исэл зэргээс үүдсэн үндсэн хүлэмжийн хий угаасаа агаар мандалд байсан. Харин Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн хувьд:
Манай орон нь газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ хамааран уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий.
Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдалд ямар сөрөг нөлөөлөл үзүүлдэг вэ?
“Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сангийн албан ёсны сайт”-д нийтлэгдсэн
” Бидний мэдэхгүй уур амьсгал” цуврал подкастын эхний дугаарт иргэдээс энэхүү сэдвийн талаар асуухад ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад биднээс шалтгаалах зүйл байхгүй хэмээн хариулж байсан. Гэхдээ бидэнд энэ үзэгдлийг огт байхгүй болгож чадахгүй ч ядаж энэ хэвээр нь барихад өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулж чадна.
Үүнээс гадна та бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход том түлхэц болох зүйл нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Энэхүү байгалийн гамшиг нь зөвхөн Монгол улсын асуудал биш дэлхийн нийтэд тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг хэмээн дэлхийн 196 улс дуу нэгтэйгээр үүний эсрэг гэрээ конвенц-д нэгдсэн. Эцэст нь дүгнэхэд уур амьсгалын өөрчлөлтийг холын зүйл мэтээр бодож битгий тоомжиргүй хандаасай гэж хүсье. Хэрвээ энэ хэвээрээ бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд юу ч хийхгүй байсаар байвал томоохон гол, горхи, мөрөнгүүд хайлж цэвэр усны нөөц устаж үгүй болох эрсдэлтэй. Бидний хаалгыг тогшиж буй аюулыг багасгахын тулд та ч бас өөрийн хувь нэмрийг оруулаарай.
ХИС-ийн Сэтгүүл зүйн III курсийн оюутан Г.ЭНХТУУЛ
One reply on “Бидний анзаардаггүй аюул”
Cancer 1994; 73 253 258 dapoxetine priligy g MTT assay Cells were treated for 96 h with the indicated concentrations of olaparib mean SD, n 3, p h Atomic force microscopy AFM of MCF 7 pcDNA and pROR2 cells