Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх зургаадугаар сарын 6-13-ны хооронд Унгар Улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд болно.
Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд үүнд таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчин /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй, эрэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө.
Уг тэмцээнд оролцох Монголын тамирчдаас ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно.
Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдхүүнд
Эрэгтэй
- ОУХМ Л.Өнөболд -60 кг
- ОУХМ Г.Хэрлэн -66 кг
- ОУХМ Ё.Басхүү -66 кг
- ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
- Саейд Моллаей -81 кг
- ОУХМ Г.Алтанбагана -90 кг
- ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
- ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
- ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
- МУГТ М.Уранцэцэг -48 кг
- ОУХМ Г.Наранцэцэг -48кг
- ОУХМ Л.Сосорбарам -52 кг
- ОУХМ Б.Хорлоодой -52 кг
- МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
- ОУХМ Б.Ганхайч -63 кг
- ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
- ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.